Библийн сургаалд бичигдсэн Ноа (арабаар Нух) -гын хөлөг онгоц үнэхээр байдаг бөгөөд одоо ч байсаар байна. Дорнод Туркийн анатолын эргийн хавьд Иран, Армянтай хиллэдэг газраас холгүй мөнх цаст нэгэн уул сүндэрлэж байдаг. Тэр уул далайн түвшнээс дээш 5165м өндөр, дэлхийн алдарт оргилуудын нэг бөгөөд Арарат хэмээн нэрлэдэг. Энэ уулын оройд Ноагын хөлөг онгоц байдаг гэнэ.Библид хөлөг онгоцны байршлын тухай “...ковчег буюу хөлөг онгоц Арарат ууланд зогссон” гэсэн мэдээг үлдээжээ. Төв азид зуу зуун жилээр жин тээн жуулчлагчид Арарат уулын орчмоор өнгөрч байсан ба уулын оргилын ойролцоо хөлөг онгоц байхыг харсан эсвэл түүнийг эрж хайх эрмэлзэлтэй байсан тухай ярьжээ. 1800 оноос эхлэн уулчид өндөр, талбайн хэмжих хэрэгсэл хожим нь гэрэл зургийн аппараттай Араратад очих болсон. Ноагын хөлөг онгоцыг эрэлчид олоогүй боловч том хөлөг онгоц маягийн зүйлийг илрүүлж, мөс болон уулын оргил орчимд мөсөөр хучигдсан багана хэлбэрийн хүний гараар бий болсон модон банз байхыг тэмдэглэсэн байна. Ингээд хөлөг онгоц уулын хажуугаар гулсаж хэдэн хэсэгт хуваагдан Арарат уулыг бүрхсэн цэвдэгийн дотор хадгалагдсан байж болох юм. Хэрэв Арарат уулыг бүрхсэн эргэн тойрны хөндийгөөс харвал том хөлөг онгоцны дүрс, хар бараан дөрвөлжин толбо цэвдэгийн мөсөнд ажиглагдана. Сүүлийн 200 жилд олон судлаачид Арарат ууланд авирч том хөлөг онгоц байхыг ойртож харсан, түүний ихэнх хэсэг нь цэвдэгийн мөсөн доор байгаа бололтой гэсэн байдаг. Мянга мянган жилийн тэртээ их соёл иргэншил оршин тогтнож байсан тухай библид өгүүлснийг олон хүн үнэнээс хол зүйл гэх нь мэдээж. Мод, төмөр, зэс, тоосго зэрэг барилгын материал цагийн урсгалын эрхээр устаж үгүй болсон харин модон хөлөг онгоц уулын оргилд цэвдэгийн мөсөнд хөлдүү орчинд хадгалагдсаар байжээ. Бүдүүн гуалингаар хийгдэж гадна, дотор талаас нь давирхайгаар бэхжүүлсэн нь хүйтэн хөлдүү орчинд оршиж байх нөхцлийг бүрдүүлсэн байж болно. Хамгийн гол нь цэвдэгийн мөсөнд хөлдүү орчинд байсан зүйл салхинд өртөхгүй, өмхрөх, зэврэх үзэгдэл байдаггүй. Аляска, хойд Канадад олдсон Сибирийн аварга үхэр, сэлмэн шүдэт бүрэн бүтэн хадгалагдсаар ирсэн төдийгүй идсэн тэжээл нь ходоодонд нь боловсрогдоогүй үлдсэн нь хөлдүү орчны нотолгоо юм. Библид тэрхүү хөлөг онгоцыг “300 тохой урттай, 50 тохой өргөн, 30 тохой өндөр” гэж дурьджээ. Арарат ууланд 8-9 сард нилээн дулаарах тул энэ үед хөлөг онгоцны мөрийг илрүүлэх боломжтой гэсэн мэдээ байдаг. Арарат уулын зарим хэсэг байнга цас мөсөөр хучигдсан байдаг тул хөлөг онгоцыг тусгайлан бэлтгэсэн судалгаагаар явуулах хэрэгтэй боловч Арарат уулын цас хайлж өөртөө шингэдэг. Санаанд багтамгүй их хүч уулыг хамгаалдаг тул Ноагын хөлөг онгоцны эрэл явуулах осолтой хэмээн тэр хавийн оршин суугчид өгүүлдэг ажээ. Тэрхүү хамгаалалт нь цасны нуралт, уулын чулууны гэнэтийн буулт, ширүүн шуурга оргилын хавьд болох байдлаар илэрдэг байна. Үе үе үүл нөмрөн ирдэг тул уулчид баримжаагаа алдаж эндэх тохиолдол байхаас гадна, уулын хормой орчмоор хорт могой, чонын сүрэг, зэрлэг нохой, баавгай, том жижиг агуй хонгил элбэг, курдын дээрэмчид орогнодог нь аюултай. Иймд Туркийн засаг захиргаа зэвсэгт отрядаар уулын бэлийг олон жилээр хамгаалсаар иржээ.
1856 онд “гадаадын Бурханд итгэдэггүй 3 хүн” Армений 2 хөтөчтэй Библийн хөлөг онгоцыг хайх замд гарчээ. 10-аад жил өнгөрсний дараа нэг хөтөч таалал төгсөхийн өмнө “Гайхалтай нь бидхөлөг онгоцыг илрүүлсэн” гэжээ. Тэд хөлөг онгоцыг үгүй болгохыг эрмэлзсэн боловч тэр аварга том байсан болохоор чадаагүй, харин олдворын тухай хэнд ч хэзээ ч ярихгүй гэж тангарлажээ. 1856 онд Лорд Браж 13 мянган фут буюу 4,5 километр өндөрт боловсруулж янзалсан 4 фут буюу 1,3 метр урттай гуалингийн тайрдсаас дээж авчээ. 1892 онд Нури хэмээх хүн 5 дагалдан явагчдын хамт уулын оргилын ойролцоо “Том модон хөлөг онгоц” байхыг ажиглажээ. 1916 онд дэлхийн нэгдүгээр дайны үед Оросын нисгэгч В.Росковицкийн Арарат ууланд “Том модон хөлөг онгоц” байгаа тухай мэдэгджээ. Энэ мэт хөлөг онгоц байгаа тухай нотолгоо маш олон. Энэ бүгдийг дурьдана гэвэл дэндүү нуршсан хэрэг болох байх. Хамгийн гол нь энэ бүгд үнэн юм бол Библи дээр бичигдсэн бүх зүйлс үнэн. Түүгээр ч барахгүй Ертөнцийн эзэн, түүний хүү Есүс Христ үнэхээр биднийг бүтээгч, бидний аврагч, бидний Бурхан гэдэг нь нотлогдож эхэлж байгаа юм даа.




No comments:
Post a Comment